Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Тогтвортой санхүүжилтийн найман зарчим

Ангилал
Нийгэм Эдийн засаг
Огноо
Унших
3 минут 21 секунд

Дэлхийн улс орнууд Тогтвортой хөгжлийн зорилт болон дэлхийн дулааралд нөлөөлж буй үйл ажиллагааг бууруулахад анхаарч, цаашдын хөгжлийн чиг хандлага, зорилт нь байгаль орчин, нийгэм, эдийн засгийн хөгжлийг тэнцвэртэйгээр авч үзэх явдал болоод байна. Энэ ч утгаараа олон улсын хөрөнгө оруулагчид “Тогтвортой санхүүжилт” гэх тодотголын хүрээнд тогтвортой хөгжлийн зорилтуудад хүрэхэд шаардагдах мөнгөн хөрөнгийг босгоход голчлон анхаарч байна. Тус зорилтыг хэрэгжүүлэхэд санхүүгийн салбарын оролцоо нэн чухал үүрэг гүйцэтгэхийг олон улсын түвшинд онцолж байгаа билээ.

Монгол Улс тогтвортой санхүүжилтийн үйл ажиллагааг нэвтрүүлэх хүрээнд 2013 оноос хойш үндэсний 4, сайн дурын 5 болон салбарын 12 буюу нийт 21 хөтөлбөр, зарчим, удирдамжуудыг батлаад байгаа юм. Монгол Улсын Хөгжлийн банк ч мөн адил энэ чиглэлд анхаарч ажиллаж байгаа бөгөөд нийт зээлийн үлдэгдлийн 10.2 хувь нь “Ногоон таксономи”-ын ангилалд нийцэж байгаа юм.

ТоС холбооноос гаргасан санхүүжилтийн 8 зарчмыг танилцуулъя.

Зарчим 1: Байгаль орчноо хамгаалах

Хөрс, ус, агаар, биологийн олон янз байдал, байгалийн сэргээгдэх болон сэргээгдэхгүй шавхагдаж буй нөөцийг хадгалан хамгаалж, тэдгээрт үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгах, тогтвортой ашиглах хандлагыг дэмжин ажиллах.

Зарчим 2: Хүний эрх, нийгмийг хамгаалах

Хүний ​​эрх, хөдөлмөрийн стандартыг хүндэтгэж, дэмжин, сурталчлах ба иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалж, тэдгээрийн тэгш, хүртээмжтэй байдлыг хангаж ажиллах.

Зарчим 3: Соёлын өвийг хамгаалах

Монгол Улсын түүхэн тодорхой орон зай, цаг үеийг төлөөлөх соёлын онцгой өв болох ёс заншил, хэл, бусад өв, түүнчлэн нийгэм, соёл, түүх, археологи, палеонтологийн түүх соёлын дурсгалыг хадгалж хамгаалан ажиллах.

Зарчим 4: “Ногоон эдийн засаг”-ийн өсөлтийг дэмжих

Монгол Улсын ногоон, цэвэр эдийн засагт хувь нэмэр оруулах төсөл болон бусад үйл ажиллагааг дэмжин ажиллах.

Зарчим 5: Санхүүгийн хүртээмжийг дэмжих

Эмэгтэйчүүд, эмзэг бүлгийн хүмүүст очих санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэн, санхүүгийн боловсрол олгох, харилцагчийг хамгаалах замаар Монгол Улсад санхүүгийн өргөн хүрээтэй тогтолцоог бий болгохыг дэмжин ажиллах.

Зарчим 6: Ёс зүйтэй санхүүжилт, компанийн засаглалыг дэмжих

Хориглосон жагсаалтад багтсан үйл ажиллагааг санхүүжүүлэхгүй, ёс суртахуунгүй, гэмт хэргийн шинж чанартай үйлдлийг үл тэвчих бодлого явуулж, ёс зүйтэй байх, компанийн засаглалтай холбоотой сайн туршлагуудыг дэмжих.

Зарчим 7: Ил тод байдал, хариуцлагыг дэмжих

Ил тод байдал, хариуцлагыг дэмжин, банкны тогтвортой санхүүжилтийн үүрэг хариуцлагын хүрээнд тайлагнах явдлыг дэмжин ажиллах.

Зарчим 8: Манлайлан үлгэрлэх

Монгол Улсад байгаль орчин, нийгэм, эдийн засгийн эерэг хөгжлийг авчрахад шинэлэг санаачилга гарган, идэвхтэй, манлайлж ажиллах.

Ж.Батаа: Хөгжлийн банк бондын төлбөрөө төлж гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг баталгаажуулсан
Ж.Батаа: Хөгжлийн банк бондын төлбөрөө төлж гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг баталгаажуулсан
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.