Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч та хоёртой нэгдмэл сонирхолтой гэж танилцуулагдсан Женералтех ХХК-тай гэрээ байгуулсан цаг үе хэрэг хэрэгсэхгүй болгосон хугацаатай таарч байгаа“

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 12 секунд

Нүүрсний сонсголын эхний шатны сонсгол /2023.12.05/ хоёр дахь өдрөө Төрийн ордонд үргэлжилж байна. Өнөөдрийн сонсголоор газар олголт, Тавантолгой ХК-ийн нүүрс олборлолтын үйл ажиллагаа, тус компанид эрх бүхий байгууллагуудаас хийсэн хяналт шалгалт тэдгээрийн үр дүнд авсан арга хэмжээг сонсож байна.

Энэ үеэр Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Х.Сугир 2013 онд прокуророос хэрэгсэхгүй болсон 379 мянган тонн нүүрсний асуудлыг хөндөн Ерөнхий прокурор асан Д.Дорлигжаваас тодруулахад "Ерөнхий прокурор хүртэл танилцуулагдаагүй хэрэг байна. Би санахгүй байна. Гэхдээ та улс төржүүлэх гэж байгаа бол улс төржүүл. Хэрэг шийдүүлэх гэж байгаа бол шийдүүл" гэв. Харин энэ мэдээлэлд Түр хорооны даргын зүгээс Д.Дорлигжав прокурорт хандан "Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч та хоёртой нэгдмэл сонирхолтой гэж танилцуулагдсан Женералтех ХХК-тай гэрээ байгуулсан цаг үе хэрэг хэрэгсэхгүй болгосон хугацаатай таарч байгаа" гэв.

Б.Энхбаяр: Б.Пүрэвдорж гишүүнийгээ нүүрсний хоёр дахь сонсголд гэрчээр урьж оролцуулна
Б.Энхбаяр: Б.Пүрэвдорж гишүүнийгээ нүүрсний хоёр дахь сонсголд гэрчээр урьж оролцуулна
 
Э.Бат-Үүл: 600 сая орчим ам.долларын өртөгтэй Туулын хурдны замын тендер нь анхнаасаа Хятадын компанид зориулсан өндөр үнэтэй болох гэж байна