Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ОУХМ Б.Болдбаатар Алтай-Улаанбаатар чиглэлд 1040 км замыг 34 хоногт амжилттай тууллаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 26 секунд

ОУХМ Б.Болдбаатарыг угтах ёслолын ажиллагааны үеэр. Зургийн эх сурвалж: Биеийн тамир, спортын улсын хороо

Говь-Алтай аймгийн харьяат Олон улсын хэмжээний мастер, хөнгөн атлетикийн ахмад тамирчин Буриадын Болдбаатар Алтай хотоос Улаанбаатар хот хүртэлх 1040 км замыг 34 хоногт амжилттай туулж 2020 оны наймдугаар сарын 08-ны өдөр бариагаа хийлээ. Түүнийг угтах ёслолын ажиллагаа Сүхбаатарын талбайд зохион байгуулагдлаа. 

Ахмад тамирчин Буриадын Болдбаатар Говь-Алтай аймаг үүсэн байгуулсны 80 жилийн ой, Монгол Улсад Прокурорын байгууллага үүсч бий болсны 90 жил, аймгийн Прокурорын байгууллагын 80 жилийн ойд зориулж, тамирчин хүний тэсвэр тэвчээр, хүч хөдөлмөр гаргаж энэхүү гүйлтээ санаачилжээ. Түүний дасгалжуулагчаар Спортын мастер, түүний төрсөн дүү Б.Батбаатар, эмчээр аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасгийн их эмч Л.Гантөмөр, тогоочоор Ч.Цолмон, жолоочоор Сагсан бөмбөгийн спортын нэгдүгээр зэргийн тамирчин О.Алташагай нар ажиллажээ. 

Б.Болдбаатар 54 настай харин түүний аав н.Буриад нь өдгөө 88 насыг зооглож буй Говь-Алтай аймгийн ахмад тамирчдын нэг юм.

Эх сурвалж: Биеийн тамир, спортын улсын хороо

У.БИЛГҮҮН

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Дорноговь аймагт ажиллаж, “Эхийн алдар” одон гардууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Дорноговь аймагт ажиллаж, “Эхийн алдар” одон гардууллаа
 
ЧУУЛГАН: 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл болон Улаанбаатарыг 14 хотод хуваах хуулийн хэрэгжилтийг нэг жилээр хойшлуулах хуулийн төслийг хэлэлцэнэ