Өнгөрсөн баасан гарагт СХД-ийн шүүхэд Н.Өнөрцэцэгийг нэг сарын хугацаатай цагдан хориулах прокурорын санал ирсэн ч шүүх татгалзаж шийдвэрлэсэн байдаг. Үүнийг прокуророос эсэргүүцээд Ерөнхий шүүгчид гомдол гаргасан. Гомдлын хурал өнөөдөр орой дуусаж, нэг сар цагдан хорих шийдвэр гаргаад буй. Тэгвэл дөнгөж сая Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг цагдан хорих тогтоолыг цагдаагийн алба хаагчид танилцуулахаар ирсэн ч тогтоолоо биеэр авч ирээгүй байгаа талаар сэтгүүлч Н.Өнөрцэцэг хэлэв.
Мөн алба хаагчид захирамжийг цагдаагийн хэлтэст очиж танилцах шаардлагыг тавьсан юм.