Нүүрсний сонсголын эхний шатны сонсгол /2023.12.04/ Төрийн ордонд үргэлжилж байна. Жижиг "Тавантолгой" компанийн нүүрс олборлолт, экспорттой холбоотой нотлох баримтыг шинжлэн судалж байна. Энэ үеэр Т.Доржханд "Таныг мөнгө угаах гэмт хэрэгт яллагдагчаар татсан юм билээ. Хувьцаагаар ногдол ашгаа авч, авсан мөнгөөрөө мөнгө угаасан буюу татвараас зугтаасан байна гэдэг мэдээлэл ирсэн. Та үүнд байр сууриа илэрхийлээч" гэв.
Үүнд Д.Бат-Эрдэнэ "Надад авах ногдол ашиг их байдаг. Эхнэрийн маань нэр дээр 2018 онд 216 сая төгрөгийн ногдол ашиг байсныг би өөрийн дансандаа авсныг буруу ногдол ашиг авсан гэдэг. Ажнай Инвест компаниас ногдол ашиг авдаг. Үүнийгээ банканд хийсэн нь мөнгө угаасан гэх таамаг дэвшүүлсэн. Ямар ч буруу зөрүү зүйл байхгүй" гэв.