Өнөөдрөөс хүйтний эрч чангарч, зарим нутгаар цасан шуурга шуурах тухай сэрэмжлүүлэг мэдээллийг холбогдох байгууллагууд гаргаж, өчигдрөөс эхлэн олон нийтэд мэдээлсээр байна. Дөнгөж сая ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газраас зарим нутгаар цаг агаар хүндэрч, салхи 24 метр хүрч ширүүсэх талаар мэдээлэл өглөө.
Тодруулбал, "Өнөө шөнө Дарханы нутаг, Сэлэнгийн баруун, Төв аймгийн хойд хэсгээр цасан шуурга шуурч, Баянхонгор, Өвөрхангай, дундговийн өмнөд хэсэг, Өмнөговийн нутгаар, маргааш өдөр Дундговийн зүүн хэсэг, Дорноговийн нутгаар салхи секундэд 24 метр хүрч ширүүснэ.
Иймд урьдчилан сэргийлэх мэдээллийг хүлээн авч, бусдадаа дамжуулж, болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг АНХААРУУЛЖ байна" хэмээн анхаарууллаа.