Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Манай улс анх удаа сурагчдын амжилтыг үнэлүүлсэн PISA олон улсын үнэлгээний үр дүнг маргааш танилцуулна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 30 секунд

Манай улс анх удаа PISA Олон улсын сурлагын амжилтын олон улсын үнэлгээний байгууллагаар сурагчдын сурлагын амжилтыг үнэлүүлсэн байдаг. Тодруулбал, 2022.04.11-2022.05.14-ний өдрүүдэд шалгалт болж, манай улсын 196 сургуулийн 7276 сурагч хамрагдсан юм.

Тэгвэл энэхүү олон улсын сурлагын амжилтын үнэлгээний үр дүнг дэлхий нийтэд 2023 оны 12-р сарын 05-ний өдөр нэгэн зэрэг зарлах бөгөөд Улаанбаатарын цагаар 17:00 цагт эхлэх юм.

ТЭГВЭЛ PISA ГЭЖ ЮУ ВЭ?

Энэ үнэлгээгээр суралцагчдын мэдлэг, чадварыг Математик, Байгалийн ухаан, Унших, Бүтээлч сэтгэлгээний агуулгаар үнэлдэг. Мөн Сурлагын амжилтад нөлөөлөх хүчин зүйлийг тодорхойлох зорилгоор сургуулийн захирал болон суралцагчдаас асуулга судалгаа авдаг байна.

PISA үнэлгээг 3 жил тутамд зохион байгуулдаг бөгөөд энэ нь тухайн улсын боловсролын тогтолцоонд гарч буй өөрчлөлтийг тодорхойлоход тохиромжтой хугацаа гэж үздэгтэй холбоотой.

Ингэхдээ хүүхдүүд суурь боловсрол эзэмшээд дараагийн шатны боловсролын түвшинд шилждэг учраас 15 настай суралцагчдыг хамруулдгаараа онцлог юм.

PISА-ИЙН ҮНЭЛГЭЭГ ХЭРХЭН ХИЙДЭГ ВЭ?

PISA нь Компьютер болон цаасанд суурилсан хэлбэрээр явагддаг. Манай улсын хувьд компьютерт суурилсан хэлбэрээр анхны үнэлгээнд хамрагдсан. Судалгаанд хамрагдах сургууль, сурагчдыг түүврийн аргаар сонгодог байна.

Сонгогдсон суралцагчид математик, байгалийн ухаан, унших, бүтээлч сэтгэлгээний даалгаврыг 2 цаг, сурлагын амжилтад нөлөөлөх хүчин зүйлийг тодорхойлох асуулгыг 40 минутын хугацаанд хийж гүйцэтгэдэг.

“PISA – 2022” ҮНЭЛГЭЭНД МОНГОЛ УЛС ОРОЛЦСОНООР,

  • 15 настай суралцагчид эзэмшсэн мэдлэг, чадвараа амьдрал практикт хэрхэн хэрэглэж буйг бодитой тодорхойлж, үндэсний хэмжээний мэдээллийн сан бүрдэнэ
  • Өөрийн орны боловсролын чанарыг дэлхийн бусад оронтой харьцуулж, харилцан туршлага судална
  • Үнэлгээний үр дүнд тулгуурлан боловсролын бодлого, шинэчлэлийн чиглэл, төлөвлөлтийг тодорхойлно
  • Мэргэжлийн байгууллагын чадавхыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ
  • Хүн ам зүй, нийгэм эдийн засаг, боловсролын салбарын өөрчлөлт, шинэчлэлт нь суралцагчийн сурлагын амжилтад хэрхэн нөлөөлж буйг илрүүлэх зэрэг олон давуу талтай.

НҮҮРСНИЙ СОНСГОЛ: Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж гэрчээр оролцохоор иржээ
НҮҮРСНИЙ СОНСГОЛ: Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж гэрчээр оролцохоор иржээ
 
Ж.Баярмаа: Монгол Улсын 2025 оны төсвийг алдагдалгүй болгож, нийт 35.8 их наяд төгрөгийг 33.7 их наяд болгон бууруулж чадсан
Ж.Баярмаа: Монгол Улсын 2025 оны төсвийг алдагдалгүй болгож, нийт 35.8 их наяд төгрөгийг 33.7 их наяд болгон бууруулж чадсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.