"Олон Улсын жүдо бөхийн холбоо"-ны цуврал "TOKYO GRAND SLAM 2023" тэмцээн үргэлжилж байна. Японы нийслэл Токио хотноо болж буй тус тэмцээний эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд өрсөлдсөн ОУХМ Ё.Басхүү аваргийн төлөө барилдахаар болсон байна. С хэсгийг тэргүүлж барилдсан тэрбээр эхний тойрогт гоц мөргөөд хоёрдугаар тойрогт Тайванийн Енг Мин Ченгийг, гуравдугаар тойрогт Израилийн М.Кокляевыг, хэсгийн аваргын төлөө Бразилийн Виллиан Лимаг ялж, хагас шигшээд Францын Дайки Бубаг ялан алтан медалийн төлөө шалгарсан байна.
Тус тэмцээнд 88 орны нийт 539 тамирчин оролцохоо мэдүүлсэн бол манай улсаас дасгалжуулагч Ч.Болдбаатар, М.Бундмаа нарын удирдлага дор 19 тамирчин зодоглож буй юм.
Медалийн төлөөх барилдаануудыг С1 телевиз шууд дамжуулан үзүүлж байна.