Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ковидын үеэр ч амжилтаа алдаагүй Өмнөд Солонгосын энтертайнмент

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
5 минут 31 секунд

Өмнөд Солонгосын кино болох “Parasite”  2020 оны Академийн шагнал гардуулах ёслолоос “Шилдэг дэлгэцийн уран бүтээл” гэх зэрэг 4 Оскарын шагналыг авсан нь Өмнөд Солонгосын кино урлаг аль хэдийн Дэлхийн кино урлагийн томоохон хэсэг болсныг баталж харуулсан билээ. Академийн шагнал гардуулах ёслол болон бусад нэр хүндтэй кино наадмуудаас нийт 197 шагнал авсан уг кино нь зөвхөн Өмнөд Солонгост ч бус Дэлхийн ямар ч улсад оршин буй нийгмийн давхаргын ялгаатай байдлыг хүчтэй тусгаснаараа энэхүү нэр хүндийг олж авсан хэмээн хүмүүс дүгнэсэн юм.

Найруулагч Бун Жүн У Академийн шагнал гардуулах ёслолын үеэр

Мөн Өмнөд Солонгосын кино урлаг ямарваа нэгэн дэлгэцийн бүтээл бүртээ өөрсдийн улсын давуу тал, соёл, үзэсгэлэнт байгалийнхаа элементийг шингээн дэлхийд таниулдаг нь олон нийтийн сайшаалыг хүртдэг билээ. Энэ нь ч мөн аялал жуулчлал зэргийг нэмэгдүүлж улсын эдийн засагт эерэг нөлөө үзүүлдэг байна.

Оскар хүртсэн найруулагч Бун Жүн У-г Лос-Анжелес хотод шагналаа гардан авч байх үеэр Өмнөд Солонгос улсад Ковид-19-ийн анхдагч тохиолдлууд бүртгэгдэж байсан юм. Хоёрдугаар сарын сүүл үе гэхэд  мянга, мянган солонгосчууд халдвар авч, төд удалгүй онцгой байдал зарласнаар аялал жуулчлал болон нислэг зогсож, хүмүүс гэрээс гарахаа больж гудамж хоосорсон юм. Үүний улмаас кино үйлдвэрлэлийн салбар дахь 5 тэрбум ам доллар аюулд өртөж, гуравдугаар сар гэхэд л 20 гаруй киноны нээлт хойшлогдож, 20 гаруй телевизийн цуврал саатжээ. Гайхалтай нь наймдугаар сар гэхэд Солонгосын кино урлаг маш амжилттайгаар эргэн ирэлт хийж  чадсан байна.

“Коронавирус хурдацтай тархаж эхлэх үед манай киноны зураг авалт яг эд дундаа явагдаж байсан. Бидэнд хүндрэл ихээр тулгарсан ч маскаа зүүж, гараа ариутгах гэх мэт дүрмүүдийг сайн баримтлан зураг авалтын хугацааг богиносгох гэх зэрэг арга хэмжээг аван үргэлжлүүлсэн” хэмээн Өмнөд Солонгосын  найруулагч Юүн Жу Ван хэлжээ.

Гуравдугаар сард Холливүүдийн продакшнуудын үйл ажиллагаагаа зогсонги байдалд орсон бол Өмнөд Солонгост зураг авалтууд зогсолгүй үргэлжилсээр байжээ. Засгийн газраас олон нийтэд үнэгүй шинжилгээ хийж, маск тарааж, GPS-ээр хяналт хийх арга хэмжээнүүдийг авч байсан юм. Мөн ажиллаж буй кино багийнхан аюулгүй байдлыг бүрэн хангаж ажилласан байна.

“Солонгосын кино урлаг коронавирусний үеэр үйл ажиллагаагаа амжилттай явуулж чадсан нь засгийн газрын нарийн зааварчилгаа юм” хэмээн Өмнөд Солонгосын кино урлагийн мэргэжилтэн Ким Сон Хүнь тайлбарлажээ. Мөн Солонгосын Кино Урлагийн Зөвлөлөөс  аюулгүй байдлыг хангах зорилгоор эрүүл мэндийн мэргэжилтнүүдийг ч мөн ажиллуулсан ажээ.

Мөн К-поп хамтлагуудын шууд дамжуулагддаг алдартай хөтөлбөрүүд ч хоёрдугаар сараас эхлэн нэг ч тайзны үзэгчидгүйгээр үйл ажиллагаагаа явуулсан юм. (Манай оронд ‘Voice Mongolia’ шоу энэ зарчмаар амжилттай явагдаж дууссан билээ.)  Өмнөд Солонгосын урлагийн хамгийн том төлөөлөл болох К-попийн алдартай охидын хамтлаг болох BLACKPINK өнгөрөгч зургадугаар сарын 24-нд How You Like That дуугаа цацаж 24 цагийн дотор Youtube хуудсан дээрээ 82,4 сая үзэлтийг авж дэлхийн рекордийг тогтоосон билээ. Гэхчилэн цар тахлын үеэр Өмнөд Солонгосын энтертайнмент "амьд үлдэж" чадсан юм.

Гуравдугаар сард мянган солонгос хүнээс судалгаа авахад тэдний 80% нь гэрээсээ онлайнаар кино, шоу, телевизийн хөтөлбөрүүдийг үздэг гэсэн байна. Мөн 2019 оны арван хоёрдугаар сараас 2020 оны гуравдугаар хүртэл онлайн үзвэрийн аппликейшн хэрэглэгчдийн тоо  720,000-аар нэмэгдэж 2,7 сая болсон ажээ. Энэ мэтчилэн үзэгчдээ алдалгүй үргэлжилж байсан тус салбарт долдугаар сарын 15-нд ‘Train to Busan 2: Peninsula’ кино нээлтээ хийж одоогийн байдлаар 28 сая ам.долларын ашиг орлогыг дэлхийн хэмжээнд олоод байгаа юм. Дэлхийн урлагт хүчтэй нөлөөлж буй Өмнөд Солонгосын соёл цар тахлын үеэр ч эрчээ алдалгүй ажилласан нь энэ ажээ.

Ингээд хамгийн их ашиг орлого олсон Өмнөд Солонгосын 5 киног танилцуулж байна.


1. Parasite (2019) - 263 сая ам.доллар

2. The Admiral: Roaring Currents (2014) - 138 сая ам.доллар

3. Extreme Job (2019) - 119 сая ам.доллар

4.  Along With the Gods: The Two Worlds (2017) - 109 сая ам.доллар

5. Ode To My Father (2014) - 99 сая ам.доллар

Өвөрмонголд тарваган тахлын улмаас он дуустал онц байдал тогтоожээ
Өвөрмонголд тарваган тахлын улмаас он дуустал онц байдал тогтоожээ
 
Сураггүй болоод байсан Уулчин Л.Пүрэвсүрэнгийн цогцсыг олжээ
Сураггүй болоод байсан Уулчин Л.Пүрэвсүрэнгийн цогцсыг олжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.