Өчигдөр Өвөрмонголын Баян Нуурт тарваган тахлаар өвчилсөн нэг иргэн нас барсан тул халдвараас сэргийлэх гуравдугаар зэргийн сэрэмжлүүлэх системийг идэвхжүүлжээ.
Өвөрмонголд энэ наймдугаар сар гарсаар хоёр хүн тарваган тахлаар нас бараад байгаа аж. Улмаар албаныхан энэ 2020 оныг дуустал халдвараас сэргийлэх онц байдлыг сахих шийдвэр гаргажээ. Нас барсан иргэнтэй ойрын харилцаатай байсан долоон хүнийг тусгаарлан шинжилгээ авахад сөрөг гарсан байна. Гэхдээ урьдчилан сэргийлэх үүднээс тэдэнд эмэн эмчилгээ хийжээ.
Хятадад тарваган тахлын тохиолдол ховор бүртгэгддэг аж. Тухайлбал, 2009-2018 оны хооронд Хятадад тарваган тахлын 26 тохиолдол бүртгэгдэж, 11 хүн нас баржээ.