Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Согтуу жолооч эмэгтэй айлын гэр дайрч, 2-3 насны хүүхдүүдийг, ээжийнх нь хамт гэмтээжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 48 секунд

Нийслэлийн СХД-ийн нутаг дэвсгэр, Зүүн салааны эцэст согтууруулах ундаа хэрэглэсэн жолооч эмэгтэй айлын хашаа мөргөж, монгол гэрт байсан 2, 3 насны хоёр хүүхдийг ээжийнх нь хамт дайрч, гэмтээсэн ноцтой осол гарчээ. Улмаар 20 гаруй насны ээжийг машин доороос татаж гарган, хүүхдүүдийн хамт ГССҮТ-д хүргэсэн байна.

Хоёр настай охин ухаан орохгүй байна. Гурван настай хүүгийн хөл хугарсан. Мэдээ алдуулах тариа хийж, мэс засалд оруулна гэж мэдээлж байна.

Жолооч эмэгтэй өөрөө дөрвөн хүүхдээ машиндаа тээвэрлэж явсан байна. Түүнийг 1.64 хувийн согтолттой байсан хэмээн Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ. 

 

Хэрэглээний зээлийн эргэн төлөлтийг он дуустал сунгалаа
Хэрэглээний зээлийн эргэн төлөлтийг он дуустал сунгалаа
 
ЦАГ АГААР: Маргааш Улаанбаатарт 20 хэм дулаан. Бороотой
ЦАГ АГААР: Маргааш Улаанбаатарт 20 хэм дулаан. Бороотой
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.