Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Э.Одбаяр: МАН-ын буюу хажуугийн усан онгоцны захирагчийг таньдаг байлаа гээд өөрийнхөө усан онгоцыг живүүлэхийг хүсэхгүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 51 секунд

Ардчилсан намын 4/11 мэдээллийн цагаар УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл, УИХ-ын гишүүн, ҮБХ-ны дарга Ж.Батсуурь, УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Одбаяр, УИХ-ын гишүүн асан, Стратеги бодлогын судалгааны хүрээлэнгийн захирал З.Нарантуяа, НИТХ-ын төлөөлөгч Д.Энхтуяа нар “Ирээдүйдээ өр биш өв үлдээдэг байх” Үндэсний баялагийн сангийн хуулийн талаар болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Одбаяр "Хүний алдар хүнд, нэр төрд халдахгүй зарчим ярьдаг байх, улс төр хийдэг байх ёстой. 2012 онд манай нам олонх болж засгийн эрхийг авсан. 2014 онд засгаа унагаасан. 2016, 2020 оны сонгуулиудад ямар үр дүн гаргасныг та бүхэн мэдэж байгаа. Энэ бүх ялагдлын шалтгааныг харахад нам дотроо ярихгүй, ард түмнээ чин сэтгэлээсээ сонсож чадаагүй учраас ийм үр дүнд хүрсэн.

Би гэхээс илүүтэй Ардчилсан нам гэх маш олон лидер, довтлогчтой хөл бөмбөгийн багийн хаалгагч, холбогч хийж ажиллана. Гэхдээ бидэнд нэг л менежмент хэрэгтэй энэ бол хамтарч ажиллах юм. Бид алдаагаа харчихсан учраас энэ алдаагаа засаад урагш алхана гэдэгтээ илтгэлтэй байна. Үүний төлөө ажиллах болно. Хийж чадах уу гэдэг асуудал манай намд байхгүй, маш олон потенциалтай лидерүүд байна.

Надад нэг мөрөөдөл бий монгол паспортыг дэлхийд үнэ цэнтэй, хамгийн хүчтэй болгохын тулд би, бид ажиллах болно. Ямар орны иргэдийн паспорт үнэтэй байдаг вэ гэхээр эдийн засгийн эрх чөлөөтэй, хувь хүний эрх чөлөөтэй, амьдрах орчин нь бүрдсэн, иргэд нь гадагшаа гарахдаа мөнгө олох гэж биш мөнгө үрэх гэж явдаг иргэдийн паспорт хүчтэй, үнэтэй байдаг. Ийм иргэдтэй, ийм монголыг бид бүтээх болно.

Нэр дэвшилт болоод бусад асуудлын хувьд шийдвэр гаргахдаа ард түмнийхээ санаачилгыг сонсож, намын дотоод эв нэгдлийг хангах шийдвэрийг гаргана. МАН-ын намаас хараат болоогүй, болох ч үгүй гэдгийг хэлье. МАН-ын буюу хажуугийн усан онгоцны захирагчийг таньдаг байлаа гээд өөрийнхөө усан онгоцыг живүүлэхийг хүсэхгүй" гэв.

О.Цогтгэрэл: Б.Ганхуягийг нүүрсний сонсголд оруулж, мэдээлэл өгүүлэхийг шаардаж байна
О.Цогтгэрэл: Б.Ганхуягийг нүүрсний сонсголд оруулж, мэдээлэл өгүүлэхийг шаардаж байна
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны эцэс гэхэд 1 сая жуулчин хүлээж авахаар зорьж ажиллахыг ААН-үүдэд уриалав
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны эцэс гэхэд 1 сая жуулчин хүлээж авахаар зорьж ажиллахыг ААН-үүдэд уриалав
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.