Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Азийн орнууд коронавирусний вакциныг БНХАУ болон АНУ-аас авахаар зэхэж байна

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 16 секунд

Түлхүүр мэдээлэл:

  • Индонез болон Филиппин улсууд вакцинаа БНХАУ-аас, Сингапур болон Япон улсууд АНУ-аас авахаар тус, тус тохиролцсон ба, Тайланд болон Энэтхэг улсууд өөрсдөө вакцин үйлдвэрлэж байгаа юм.

     

Хамгийн анхны вакцин БНХАУ, АНУ, Их Британи гэх орнуудаас тодрох боломжтой байгаа бөгөөд дэлхий даяар нийт 160 гаруй вакцин туршилтын шатандаа явж байна. Сингапур улс өөрслийн санхүүжилтээр АНУ-ын Arcturus Therapeutics фирмтэй хамтран ажиллаж байгаа бөгөөд мөн Япон улсын санхүүжилтээр Америкийн Pfizer компани тухайн вакцин дээр ажиллаж байгаа ажээ. Энэтхэг болон Тайланд улсууд өөрсдийн вакциныг хийж байгаа бол Индонез, Филиппин, Малайз гэх орнууд БНХАУ-д үйлдвэрдэгдсэн вакцин авахаар зэхэж байгаа хэмээсэн байна. Үүний адилаар Азийн ихэнх орнууд БНХАУ-аас вакцин авах хандлагатай байгаа юм.

Эсрэгээрээ барууны орнууд Хятадын вакцинаас татгалзаж байгаа бөгөөд өмнөх жилүүдийн Хятад компаниудын вакцин үйлдвэрлэлт “чанаргүй болон үр дүн багатай” байсан хэмээжээ.

Эх сурвалж: SCMP

Хууль бусаар самар түүсэн иргэнийг илрүүлж, 490 мянган төгрөгөөр торгожээ
Хууль бусаар самар түүсэн иргэнийг илрүүлж, 490 мянган төгрөгөөр торгожээ
 
“Ардчилсан намын гишүүн байж хөрөнгө хураах тухай ярилаа гээд байх юм. Аль намын гишүүн байх энд хамаагүй“
“Ардчилсан намын гишүүн байж хөрөнгө хураах тухай ярилаа гээд байх юм. Аль намын гишүүн байх энд хамаагүй“
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.