Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ардчилсан нам иргэн нь баян Монголын төлөө ажиллана гэв

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 36 секунд

Монгол Улсын Их Хурал дахь Арчилсан намын бүлгээс өнөөдөр УИХ-ын даргад “ТУСГААР ТОГТНОЛ” үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг өргөн барилаа. Үндсэн хуулийн 2019 оны өөрчлөлтөөр Үндэсний баялгийн сантай байх асуудлыг Үндсэн хуульд тусгасан. Монголчууд бид өнгөрсөн хугацаанд уул уурхайн салбараас олсон орлогынхоо нэг хувийг ч хуримтлуулж чадаагүй.

Уул уурхайн салбарын өгөөж айл өрхөд хүрдэг тогтолцоогоо олоогүй явж өдийг хүрсэн гэдгийг тус бүлгийн гишүүд сануулаад дээрх олон асуудлуудыг шийдвэрлэх гарц нь “ТУСГААР ТОГТНОЛ” үндэсний баялгийн сангийн тухай хууль гэдгийг онцоллоо.

“ТУСГААР ТОГТНОЛ” үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл УИХ-ыаар батлагдсан тохиолдолд Төрийн нэртэй боловч дарга нарынх болчихсон, авлигын үүр уурхай болсон уул уурхайн компаниудыг хувьчлах, олон нийтийн болгож өөрчлөх бөгөөд, Засгийн газар уул уурхайн төслүүдээс эзэмших хувьцааны дээд хэмжээг 34 хувь хүртэл бууруулна.

Мөн уул уурхайн салбарын орлогоос Ирээдүйн өв сан байгуулж орлого төвлөрүүлдэг болгож, тус сангийн хөрөнгийг халамжид зарцуулдаг байдлыг таслан зогсоох аж. Ингэсэн тохиолдолд Ирээдүйн өв сан хойч үеийн Монголчуудад очих ёстой өв, Монголын эдийн засгийн баталгаа болох ажээ.

А.А.Козлов: “Роснефть” компанийн хувьд МУ-ыг түлшээр хангах хангалттай нөөц байгаа
А.А.Козлов: “Роснефть” компанийн хувьд МУ-ыг түлшээр хангах хангалттай нөөц байгаа
 
ЧУУЛГАН: Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувийг орлуулах тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив
ЧУУЛГАН: Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувийг орлуулах тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.