Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

А.Амбасэлмаа: Нийт 261 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 36 секунд

 

ЭМЯ-наас Ковид-19 цар тахалтай холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. ХӨСҮТ-ийн Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга А.Амбасэлмаа:

"Өчигдөр буюу наймдугаар сарын 6-ны өдөр ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, Дархан-Уулаймгийн вирус судлалын салбар лабораторид хийсэн 261 хүний шинжилгээ “сөрөг” гарлаа.
Эдгээр нь тус өдөр шинэ Дели-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 165 хүн, ажиглан тусгаарлалтад байсан 52 хүн, ХӨСҮТ-д эмчлэгдэж байсан 6 хүний давтан шинжилгээ, Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн 29 жолооч, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 1 хүний шинжилгээ, тандалтын зорилгоор Сонгино хайрхан, Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг, Баянгол, Баянзүрх дүүргийн Өрхийн Эрүүл Мэндийн Төвөөс авсан нийт 8 сорьц тус тус багтаж байгаа юм." гэлээ.

Өнөөдрийн байдлаар Монгол улсад Ковид-19 халдварын 293 тохиолдол илэрч, үүнээс 260 хүн эмчлэгдэн гарсан байна. Одоогоор эмчилгээнд байгаа 33 хүний 31 хүн хөнгөн, 2 хүний биеийн байдал хүндэвтэр байна. Эдгэрсэн хүмүүсээс 47 хүн сувилалд, 30 хүн гэртээ тусгаарлалтад байгаа бол ажиглалт, тусгаарлалтаас гарсан 183 хүн байна гэлээ. Тусгаарлалтад байгаа хүмүүсээс биеийн байдал муу байгаа 1 хүн эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаа аж.

Л.Дэлгэрмаа

 

Хувийн сургуулийн төлбөрийн асуудлыг эцэг, эх, сургууль хоорондын гэрээгээр зохицуулна
Хувийн сургуулийн төлбөрийн асуудлыг эцэг, эх, сургууль хоорондын гэрээгээр зохицуулна
 
Сар шинийг угтсан бүх нийтийн их цэвэрлэгээ маргааш хүртэл үргэлжилнэ
Сар шинийг угтсан бүх нийтийн их цэвэрлэгээ маргааш хүртэл үргэлжилнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.