Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хувийн сургуулийн төлбөрийн асуудлыг эцэг, эх, сургууль хоорондын гэрээгээр зохицуулна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 8 секунд

Цар тахлын үед хичээл цахимаар орох болсонтой холбогдуулан хувийн дунд сургуулиудын төлбөрийн тодорхой хувийг буцаан авах хүсэлтэй эцэг эхчүүд олон байгаа юм. Тэгвэл өнөөдөр Нийслэлийн Засаг Даргын Зөвлөлийн хуралдаан болж, Нийслэлийн Боловсролын Газрын дарга Ж.Гантулга энэ асуудалд хариу өглөө. Тэрээр хэлэхдээ,

Төлбөрийн буцаан олголтын асуудалд Боловсролын яам “9 дүгээр сарын 1-ний өдөр сургууль, ангийн багш, эцэг эхийн байгуулсан гурвалсан гэрээн дээрх давагдашгүй хүчин зүйлтэй холбоотой заалтын дагуу зохицуулагдана гэсэн шийдвэр гаргасан. 
Өөрөөр хэлбэл, төлбөрийн асуудлыг эцэг эхчүүд тухайн гэрээ байгуулсан сургуулийн удирдлагатай дахин хэлэлцэх хэрэгтэй гэсэн юм.

Энэ хичээлийн жилийн байдлаар манай улсад 124 төрийн бус өмчийн сургууль үйл ажиллаагаа явуулж байна. Уг сургуулиудын төлбөр 2 сая 500 мянган төгрөгөөс 27,990 ам долларын хооронд хэлбэлзэж байгаа юм. 

Л.Дэлгэрмаа 

Ливаны дэлбэрэлт: Хүмүүс Засгийн Газрын эсрэг бослого гаргаж эхэллээ
Ливаны дэлбэрэлт: Хүмүүс Засгийн Газрын эсрэг бослого гаргаж эхэллээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +14 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +14 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.