Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монголбанкны нэрэмжит “Эрдэм шинжилгээний бүтээлийн уралдаан”-д оролцохыг урьж байна

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
0 минут 52 секунд

Монгол Улсад орчин цагийн банкны тогтолцоо үүсэж хөгжсөний түүхэн 100 жилийн ойг тохиолдуулан банк санхүүгийн системийн хөгжил, Төв банкны үйл ажиллагааг сурталчлан таниулах хүрээнд энэхүү бүтээлийн уралдааныг зарлаж байна. Бүтээлийн уралдааны зорилго нь эдийн засаг, статистик болон санхүүгийн чиглэлээр судалгаа, шинжилгээ хийдэг судлаач, эрдэмтэд болон оюутнуудыг дэмжих, тэдгээрийн бүтээлийг нийтэд түгээн дэлгэрүүлэх, бодлого боловсруулахад оролцох оролцоог нэмэгдүүлэхэд оршино.

Эрдэм шинжилгээний бүтээлийн уралдаанд оролцох хүсэлтэй судлаач, оюутнуудын бүтээлийг 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 16:00 цаг хүртэл цахим хэлбэрээр [email protected] хаягаар хүлээн авна.

Уралдааны удирдамжтай энд дарж танилцана уу.

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэл батлагдлаа
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэл батлагдлаа
 
СУДАЛГАА: Монгол Улсын өнөөгийн хөгжлийн чиг хандлага буруу тийшээ зүглэж байна
СУДАЛГАА: Монгол Улсын өнөөгийн хөгжлийн чиг хандлага буруу тийшээ зүглэж байна
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц