ХӨСҮТ-өөс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Томуугийн үндэсний төвийн Тандалт судалгааны албаны дарга, доктор А.Бурмаа “Томуу, томуу төст өвчний тархалт нэмэгдэж байна. Сүүлийн долоо хоногийн байдлаар амбултороор үйлчлүүлсэн нийт хүний 5.4 хувь нь томуугийн шалтгаантай байна. Нийслэл Улаанбаатар хотод энэ хувь 5.8 хувьтай, аймаг орон нутгуудын дунджыг аваал үзэхэд 5.2 хувьтай байна. Энэ нь өмнөх долоо хоногуудтай харьцуулахад өссөн үзүүлэлт. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн 16.3 хувийн томуу, томуу төст өвчнөөр өвчилж, хүндэрсэн хүмүүс эзэлж байгаа. Улаанбаатар хотод 23 хувьтай байна. Насны бүлгийн тухайд, томуугаар өвчлөгсдийн 84 орчим хувийг 15 хүртэлх насныхан эзэлж байгаа. Амьсгалын замын цочмог хүнд халдвараар өвчлөгсдийг насны бүлгээр нь авч үзэхэд 90 хувийг 15 хүртэлх насны хүүхдүүд эзэлж байгаагийн 60 гаруй хувийг 4 хүртэлх насны хүүхдүүд эзэлж байна” хэмээн мэдээлэл өглөө.