Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХӨСҮТ: БНХАУ өнгөрсөн хавар ковидын хоригоо цуцалсантай холбогдуулан амьсгалын замын болон бусад халдварууд нэмэгдэж байгаа гэх мэдээллийг өгсөн

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 7 секунд

ХӨСҮТ-өөс ханиад томууны нөхцөл байдалтай холбогдуулан мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгч Ж.Байгалмаа БНХАУ-д тархсан ханиад томуутай холбогдуулан "БНХАУ-ын Эрүүл мэндийн төв байгууллагаас 11 сарын 13-нд Бээжин, Манжуур зэрэг хотуудад уушгины хатгалгаа хүүхдүүдийн дунд нэмэгдэж байгаа гэх мэдээллийг дэлхий нийтэд өгсөн байдаг. ДЭМБ-д өгсөн нэмэлт тодруулгаас харахад, хатгаа, улирлын чанартай бусад амьсгалын замын халдвар, ковидын халдварууд зэрэгцэн нэмэгдэж байна гэжээ. Үүний шалтгааныг БНХАУ-д ковидын хоригийг цуцалсантай холбоотой гэж харж байна. Ерөнхийдөө мегаплазмын шалтгаантай энэхүү хатгаа нь олон нийт дунд бүртгэгдэж байдаг өвчлөл. Иргэд шинэ халдвар гарчихлаа гэж санаа зовж байх шиг байна. Гэхдээ одоогоор шинэ уушгины хатгаа үүсгэдэг амьсгалын замын халдварт өвчин бүртгэгдээгүй гэх мэдээллийг өгч байна" гэв.

Романс залиланд өртсөн эмэгтэй амиа хорложээ
Романс залиланд өртсөн эмэгтэй амиа хорложээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд