Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дөрвөн настай хүүхэд угаалгын машины хатаагчинд гацсаныг аюулгүй гаргажээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 46 секунд

Дөрвөн настай хүүхэд угаалгын машины хатаагчинд гацсаныг аюулгүй гаргажээ. Тодруулбал, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багийн “Тээвэрчин”-ий 1 дүгээр гудамжинд бага насны хүүхэд угаалгын машины хатаагчид орж суугаад гарч чадахгүй байна гэсэн дуудлагыг 11 дүгээр сарын 28-ны өдрийн 00:42 цагт хүлээн авсан байна. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Замын-Үүд сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн алба хаагчдыг очиход Н /4 настай, эрэгтэй/-ийг угаалгын машины хатаагчаас гаргасан аж.

Н.Тэмүүлэн: Ялын бодлогоор гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ёстой
Н.Тэмүүлэн: Ялын бодлогоор гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ёстой
 
Нас барсан даатгуулагчийн гэр бүлийн гишүүнд олгох тэтгэмжийн хүсэлтийг цахимаар авч эхэллээ
Нас барсан даатгуулагчийн гэр бүлийн гишүүнд олгох тэтгэмжийн хүсэлтийг цахимаар авч эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.