Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Тэмүүлэн: Татварын цогц шинэчлэлээр дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжинэ

Ангилал
Нийгэм Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 53 секунд

Татварын цогц шинэчлэлийн эхлэлийг иргэд, ААН-үүдээс ирсэн саналд үндэслэн хийснээр бодитой үр дүнд хүрнэ гэж УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн мэдэгдлээ. Энэ хүрээнд эхний ээлжинд ААН-үүдэд хүндрэл учруулж байгаа хуулиас давсан дүрэм, журам, стандартуудыг цэгцэлж шийдэхээр ажиллаж байна.

Мөн дотоодын үйлдвэрлэгчдээ татварын зөв бодлого, хөшүүргээр дэмжих нь ажлын байрыг нэмэгдүүлж, эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлнэ гэдгийг өнөөдөр “Баялаг тахиа” ХХК-ийн үйлдвэртэй танилцах үеэрээ онцлов. ААН-үүдийн нөхцөл байдалд бодитой дүгнэлт хийж, татварын шинэчлэлд саналыг нь тусгах зорилгоор УИХ-аас дотоодын үйлдвэрүүдэд ажиллаж байна.

Сард 240 мянган тахиа үржүүлэх хүчин чадалтай иж бүрэн автомат үйлдвэр дотоодын тахианы махны зах зээлийн 10 хүртэл хувийг хангах боломжтой бөгөөд 150 тогтмол ажлын байр шинээр бий болгосон гэж “Баялаг тахиа” ХХК-ийн удирдлагууд танилцуулав. Мөн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх тооцоо судалгаа, шийдлүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, цаашид үйлдвэрлэлийн хүчин чадлаа тав дахин нэмэгдүүлж дотоодын тахианы махны хэрэглээний 50 хувийг хангах боломжтой гэсэн тооцоог танилцуулав.

Хүнсний аюулгүй байдлын статистикаар Монгол Улс шувууны махны хэрэглээнийхээ 98.4 хувийг импортоор хангаж байна. 2022 онд 22.5 мянган тонн тахианы махыг 45.4 сая ам.доллараар импортолсон. Нийт тахианы махны 85 хувийг БНХАУ-аас импортолсон бол дотоодын үйлдвэрлэл ердөө 336 тонн байсныг Үндэсний статистикийн хорооны мэдээлэлд дурджээ.

ҮНЭ ХАНШ: Thunder 4 сая, GEE 5 саяар дуулах бол Ууганаа 6 сая төгрөгөөр хөтлөлт хийнэ
ҮНЭ ХАНШ: Thunder 4 сая, GEE 5 саяар дуулах бол Ууганаа 6 сая төгрөгөөр хөтлөлт хийнэ
 
Бага тойруугаас Чингис хаан нисэх буудал  хүртэл хос цамхагт дүүжин гүүртэй болно
Бага тойруугаас Чингис хаан нисэх буудал хүртэл хос цамхагт дүүжин гүүртэй болно
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.