Дуучид, хөтлөгчид шинэ жилээр ямар үнэ ханшаар дуулж, хөтлөхийг бид өнгөрсөн баасан гарагт танилцуулсан. Тэгвэл энэ удаа хоёр дахь цувралаа хүргэж байна. Тухайлбал,
"Поп дива” МУГЖ, Дуучин Б.Сарантуяа, МУГЖ Т.Ариунаа нар тус бүр хоёр дууг 5 сая төгрөгөөр дуулах бол "Киви"-ийн Ука 4 саяар дуулахаар үнэ тогтоожээ.
Түүнчлэн, Дуучин Наагий 4-6.5 сая, /Дижитал/ Эрка 3-4 сая, Поп дива, МУГЖ С.Наран 5 сая, Thunder 4 сая, Big Gee 5 сая төгрөгөөр дуулах бол Дуучин Б.Баярцэцэг 4 саяар дуулах гэнэ.
Харин хамтлагуудын тухайд, энэ онд ойн тоглолтуудаа хийгээд буй TATAR 5 сая, Lumino 4.5-5 саяар дуулах бол Vandebo 2-2.5 сая төгрөгийн ханштай дуулахаар захиалга авч буй аж. Хөтлөгч, дуучид багагүй очер дараалал үүсгэж, захиалга нь дүүрсэн сурагтай.
Хөтлөгчдөөс, Ө.Цолмонбаяр /Цоомоо/, Э.Ууганбаяр /Ууганаа/ тус бүр 6 саяар үнэлсэн бол “Яг түүн шиг”, “Аяыг таа” гэх мэт шоугаараа олонд танигдсан хөтлөгч Б.Болд 4 саяар хөтлөлт хийхээр үнээ тогтоосон байна. Үүнээс гадна хамгийн хямд хөтлөгч 2-2.5 саяын үнэтэй байгаа гэнэ.