“УИХ-ын “Нүүрсний хулгай”-г хянан шалгах Түр хороо УИХ-ын Хяналт шалгалтын тухай хуульд заасны дагуу өнөөдөр /2023.11.27/ хуралдлаа. Хуралдаанаар нүүрсний хэргийг хянан шалгах нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын албан ёсны товыг зарлаж, холбогдох гэрчийн нэрийг зарлах асуудлыг хэлэлцсэн. Тэгвэл эхний сонсголыг 12 дугаар сарын 4-7-ны өдрүүдэд зохион байгуулахаар болсон бөгөөд 175 хүнийг гэрчээр дуудахаар болсон юм. Ингэхдээ үе үеийн Ерөнхий аудитор нарыг гэрчээр дууджээ. Тухайлбал, Ерөнхий аудитор асан А.Зангад, Д.Хүрэлбаатар нарыг дууджээ. Мөн Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат нарыг дуудлаа.
НҮҮРСНИЙ СОНСГОЛ: Монгол Улсын үе үеийн Ерөнхий аудиторуудыг гэрчээр дуудна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.