Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЦЕГ: Сурагчид хоорондоо зодолдоогүй, хүүхэд гэмтээгүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 48 секунд

Цахим орчинд хүүхдүүд зодолдож байгаа тухай мэдээлэл гарсан. Энэ талаар ЦЕГ-ын ХМТ-өөс тодруулахад, "Цагдаагийн байгууллагад энэ сарын 24-ний орой 20:00 цагийн орчим "10 жилийн хүүхдүүд гартаа мод барьчихсан хоорондоо зодолдох гээд байна" гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.

Дуудлага, мэдээллийн дагуу шалгахад ерөнхий боловсролын дугаар сургуулийн сурагчид цахим орчинд мэдээлэл түгээж бүлэг бөөгнөрөл үүсгэсэн бөгөөд хоорондоо зодолдсон асуудал байхгүй, хүүхэд гэмтэж бэртээгүй. Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс насанд хүрээгүй 20 хүнийг эцэг, эх, асран хамгаалагчид хүлээлгэн өгч, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна" гэлээ.

Г.Ганболд: АТГ-д надтай холбоотой ямар ч хэрэг шалгагдаагүй
Г.Ганболд: АТГ-д надтай холбоотой ямар ч хэрэг шалгагдаагүй
 
Демаркус Казинс ирэх сарын 7-нд Монголд ирнэ
Демаркус Казинс ирэх сарын 7-нд Монголд ирнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.