Орон нутгийн зарим зорчигч тээврийн үйлчилгээний чиглэл өөрчлөгдсөн талаар АТҮТ-өөс мэдээллээ. Тодруулбал, Улаанбаатар-Дархан-Улаанбаатар, Улаанбаатар-Орхон-Улаанбаатар чиглэлийн үйлчилгээ маргааш буюу энэ сарын 27-ноос эхлэн хуучин Драгон автовокзалаас зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлэх юм байна.
Эргэн сануулахад, өнгөрсөн наймдугаар сард Драгоны автовокзалыг Номин худалдааны төв рүү нүүлгэсэн. Гэвч зарим чиглэлийн үйлчилгээг ийнхүү хуучин Драгон руу шилжүүлж эхлээд байгаа аж.