Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

800 гаруй 16 настан ИРГЭНИЙ АНДГАЙ өргөлөө

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 12 секунд

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Монголын залуучуудын холбоо хамтран зохион байгуулж буй “Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол-2023” Төрийн ордонд болж, 800 гаруй хүүхэд иргэний андгай өргөлөө. Ёслолын ажиллагаанд Залуучуудын хөгжлийн Үндэсний зөвлөлийн тэргүүн, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, Ерөнхий сайдын Ажлын албаны дарга, ахлах зөвлөх Д.Амгаланбаатар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга Н.Өлзийхутаг болон бусад албаны төлөөлөл оролцов.

Иргэний үнэмлэхээ гардан авч буй хүүхдүүдэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийн мэнд хүргээд, "Монгол Улс туурга тусгаар улс болохоо дэлхий дахинд тунхаглаж, анхдугаар Үндсэн хуулиа баталснаас хойш 99 жил болж байна. Та бүхэн өнөөдрөөс хуулийн дагуу эрхээ эдэлж, үүргээ ухамсарладаг насанд хүрсэн иргэн болж байна” гэлээ.

Үе тэнгийнхнээ төлөөлж “Их засаг” сургуулийн сурагч Г.Гантулга, “Арвис” сургуулийн сурагч Б.Солонго нар үг хэлж, Монголын ирээдүй бидний гарт байна, улсынхаа хөгжилд хувь нэмрээ оруулах эрдэм мэдлэгтэй иргэн болцгооё хэмээн үеийнхэндээ уриалж, Монгол Улсын иргэн гэж дуудуулах эрх чөлөө, тусгаар тогтнолыг олгосон өвөг дээдэстээ талархаж байгаагаа хэллээ.

Өсвөр үеийнхнийг түүх соёлоо дээдэлсэн, эх оронч үзэлтэй, үүрэг хариуцлагаа ухамсарласан иргэн болгон төлөвшүүлэх зорилготой “Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол”-ыг 2002 оноос жил бүрийн энэ өдөр зохион байгуулж ирсэн. Энэ онд улсын хэмжээнд 46306 хүүхэд 16 насанд хүрч, иргэний үнэмлэхээ гардан авч байгаа бөгөөд ёслолыг энэ цаг мөчид 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн ЗДТГ-т мөн зохион байгууллаа.

Б.Энхбаяр: Нүүрсний түр хороо маргааш хуралдаж, сонсголын товыг зарлан гэрчийн нэрийг зарлан дуудна
Б.Энхбаяр: Нүүрсний түр хороо маргааш хуралдаж, сонсголын товыг зарлан гэрчийн нэрийг зарлан дуудна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.