Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ц.Цэрэнпунцагийг Эдийн засгийн байнгын хорооны даргаар улираахыг дэмжлээ

Ангилал
Улс төр  Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 2 секунд

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо 55.6 хувийн ирцтэйгээр хуралдлаа. Хуралдааны эхэнд Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцсэн бөгөөд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн Байнгын хорооны даргыг улируулан сонгох тухай саналаа танилцуулав.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 26.4-т “Байнгын хорооны даргыг Улсын Их Хуралд сонгогдон ажилласан туршлагыг нь харгалзан тухайн Байнгын хорооны гишүүдээс сонгох бөгөөд түүнийг улируулан сонгож болно” хэмээн заажээ. Иймд МАН-ын бүлгээс Ц.Цэрэнпунцагийг Байнгын хорооны даргаар үргэлжлүүлэн ажиллуулах санал оруулсан байна.

Үүнтэй холбоотойгоор асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул ЭЗБХ-ны даргаар Ц.Цэрэнпунцагийг нэр дэвшүүлэхийг дэмжих томьёоллоор санал хураахад, гишүүдийн 81.8 хувь нь дэмжжээ. Улмаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

Тамхи татаж, зорчигчтой зүй бус харьцсан автобусны жолоочдод хариуцлага тооцжээ
Тамхи татаж, зорчигчтой зүй бус харьцсан автобусны жолоочдод хариуцлага тооцжээ
 
Нийслэлийн мөсний шагайн харвааны аваргууд өнөөдөр тодорно
Нийслэлийн мөсний шагайн харвааны аваргууд өнөөдөр тодорно
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.