Сонгуулийн ерөнхий хорооны өчигдөр (2024.05.30)-ийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчийг бүртгэх эсэх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн. Ингэхдээ нэр дэвшигчид тавигдах шаардлага хангаагүй 154 хүнийг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзаж шийдвэрлэсэн билээ.
Тэгвэл МАН-аас татварын өрөө барагдуулаагүй гурван хүнийг СЕХ нэр дэвшүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн байх бөгөөд түүний нэг нь УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг байсан аж. Тэрбээр энэ сарын 20-ны өдөр намаасаа баруун бүсийн 2-р тойрогт нэр дэвших эрхээ аваад байсан юм.
СЕХ-ноос өгч байгаа мэдээллээр татварын өрийн асуудлаар нэр дэвших боломжгүй болж хасагдсан хүмүүс 06 дугаар сарын 03-ныг хүртэлх хугацаанд татварын өр төлбөрөө барагдуулсан тохиолдолд нэр дэвшигчээр бүртгүүлэх боломжтой аж.