Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын үйлчилдэг нийтийн тээврийн 33 чиглэлд дотоод хяналт шалгалт хийж байна
"MNS 5012:2021" улсын стандартын хэрэгжилтийг нийтийн тээврийн 32 чиглэлд ажиллаж буй 227 тээврийн хэрэгсэл, 400 гаруй жолоочид нь зорчигчдод ая тухтай, аюул, осолгүй, батлагдсан цагийн хуваарь, чиглэлийн дагуу соёлтой үйлчилгээг хэрхэн үзүүлж байгаад энэ сарын 07-ноос эхлэн шалгалт хийж эхэлжээ.
Шалгалтаар нийтийн зорчигч тээврийн хэрэгслийн бүрэн, бүтэн байдал, угаалга, цэвэрлэгээ, жолоочийн дүрэмт хувцас өмссөн эсэх, гарын оролцоотой утсаар ярих, тамхи татах, зорчигчтой зүй бусаар харьцах зэрэг зөрчил, дутагдал гаргасан жолооч нарт холбогдох арга хэмжээг авсан байна.