Өнгөрсөн пүрэв гарагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ҮХЦ-ийн шинэ гишүүдийг томилсон. Тодруулбал, Парламент судлаач, доктор Л.Өлзийсайхан, Үндсэн хууль судлаач, доктор О.Мөнхсайхан нарыг УИХ болон Улсын дээд шүүхээс нэр дэвшүүлж томилуулсан.
Харин одоо Үндсэн хуулийн цэцийн даргаар хэнийг томилох асуудал урган гарч байна. Шинэ залуусаар "цус сэлбэсэн" ҮХЦ-ийг даргаараа залуусаас сонгож, шинэчлэл хийнэ гэх хүлээлт олон нийтийн дунд байсан ч одоогийн гишүүн Г.Баясгалангийн нэр хамгийн ихээр яригдаж байгаа аж. Г.Баясгалан нь 2006-2012, 2016-2018 онд ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Мөн 2018 онд ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргаар ажиллаж байсан нэгэн юм.
Түүнийг ТНБД-аар ажиллаж байх үед хүү нь БНХАУ-д ХАР ТАМХИНЫ хэрэгт холбогдож байв. Тодруулбал, 2011 оны арванхоёрдугаар сарын 14-нд unuudur.mn сайтад "Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалангийн хүү хар тамхины хэрэгт холбогдсон нь батлагдлаа" гэх гарчигтайгаар нийтлэгдсэн байна. Тухайлбал, "Тухайн үед хуулийн байгууллагуудад "Бараа зөөлгөдөг зохион байгуулалттай бүлэглэлийн толгойлогч н.Хулан, н.Халиунаа гэх хоёр хүнийг Монголд саатуулсан бөгөөд тэдний золиосонд олон хүн хамрагдсан. Тэдгээрийн нэг нь Г.Баясгалангийн хүү" гэх мэдээлэл ирж байсныг хууль Түүний талаарх мэдээллийг хууль хяналтынхан ихэд нууцалж байна" гэжээ.
ҮХЦ-ийн өмнөх дарга Д.Одбаяр нь БНСУ руу зорчихдоо онгоцны үйлчлэгчийн өгзөгт хүрсэн гэх хэрэгт холбогдож, дараагийн дарга Н.Чинбат нь "Үндсэн хуулийг самарсан" гэж УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн чуулганы индрээс мэдэгдсэн. Намтар түүх бараан дарга нарын халааг хүүхэд нь хар тамхины хэрэгт холбогдож байсан Г.Баясгалан үргэлжлүүлэхээр санаархаж буйд зарим хуульчид эгдүүцэж байна.
Шинэ залуусаар "цус сэлбэсэн" цэц тун удахгүй хуучин цагийн албан тушаал сэлгэгчийг сонгох уу, хууль эрхзүйн мэдлэг чадварт боловсон хүчнийг сонгох нь тодорхой болох нь.