Хүүхдийн эрхийн төлөө дуу хоолойгоо хүргэдэг зарим төрийн бус байгууллагууд үндэсний үйлдвэрлэгчидтэй хамтран "Жаргалтай монгол хүүхэд" нөлөөллийн аяныг эхлүүллээ. Тодруулбал, Лантуун дохио ТББ, Шидэт гэрэл элч ТББ-ынхан үндэсний үйлдвэрлэгчид болон Gertoon студийнхэнтэй хамтран тус аяныг хэрэгжүүлэхээр өнөөдөр хамтран ажиллах санамж бичигээ үзэглэлээ. Аяны хүрээнд, "Хүүхдэд ээлтэй бэлэг" шалгуур үзүүлэлтийг бий болгож, тухайн үзүүлэлтийг хангасан үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнүүдээр "Нандин бэлэг"-ийн багцыг гаргахаар болжээ. Бэлгийн багцын борлуулалтын орлогын 4 хувийг "Лантуун дохио" ТББ-д хандивлаж, хүүхэд хамгааллын үйл ажиллагаанд зарцуулах юм байна.
Мөн хүүхдийн хүчирхийллийн эсрэг Лантуу хүүг хүүхдүүдэд сурталчилан таниулах ажлыг зохион байгуулж, тухайн дүрээр дамжуулан хүүхдэд өөрийгөө бусдаас хамгаалах чадамжид сургах ажлыг зохион байгуулахаар болжээ.
БЭЛГИЙН БАГЦАД БАГТСАН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН БҮТЭЭГДЭХҮҮНҮҮД:
- Лантуу хүүгийн 10 зөвлөгөө + Смарт кидс ном /Улаанбаатар принт ХХК/
- Голден гоби үрэл /Есөн од фүүд ХХК/
- Голден гоби шоколад /Есөн од фүүд ХХК/
- Бумбардай нухаш /Витафит ХХК/
- Бурамхан чихэр /Цайдам трейд ХХК/
- Ами Тами жүүс /Монос хүнс ХХК/
- Сарьдаг жигнэмэг /Талх чихэр ХХК/
- Мөнх Тунх чипс /Милко ХХК/
- Мөнх Тунх үрэл /Милко ХХК/