Нийслэлийн 2023 оны төсвийн тодотголын хоёрдугаар хэлэлцүүлэг болж өндөрлөлөө. Хуралдааны үеэр НИТХ-ын төлөөлөгч Д.Гантулга "Тавантолгой түлш" ХХК-ийг хувьчлах асуудлыг хөндөж, Хотын дарга Х.Нямбаатараас асуулт асуусан юм. Хотын дарга хэлэхдээ,
"Дараах Гурван шаардлагыг биелүүлсэн тохиолдолд "Тавантолгой түлш" ХХК-ийг нийслэлийн өмчит компаниар авахад бэлэн. Нэгдүгээрт, хуримтлагдсан бүх өрөө дарсан байх, Хоёрдугаарт, бүтцийн өөрчлөлт хийгээд, одоо байгаа 3000 хүнийг 300 хүний бүрэлдэхүүнтэй болгох төлөвлөгөөг бид бэлдэж байна. Гуравдугаарт, Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй баруун хоёр үйлдвэрийг хаана. Зөвхөн Налайх дахь зүүн бүсийн үйлдвэрт горимын болон бүтцийн өөрчлөлт хийнэ" гэв.