Цаг уурын байгууллагаас цаг агаарын урьдчилсан төлөв байдлын талаарх мэдээллийг өглөө. Тодруулбал, Цаг уурч О.Оюунчимэг,
"Энэ амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун дулаахан байна. Тэр дундаа говийн бүс нутгийн өмнөх хэсгээр 6-11 хэмийн дулаан, бусад хэсгээр 0-5 хэмийн дулаан байх бол ирэх долоо хоногийн мягмар гарагаас эхлэн цаг агаарын температур эрс хүйтэрнэ. Өөрөөр хэлбэл ихэнх нутгаар 10-20 градусаар эрс хүйтрэх төлөвтэй байна" гэв.