Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХЗДХЯ-наас Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг авч ирэхээр АНУ-ын авлигатай тэмцэх байгууллагатай уулзалт хийжээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 51 секунд

Чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэллээ. Хуралдаанд авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох шинэтгэлийн бодлогын талаар Ерөнхий сайдын мэдээллийг ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр танилцуулж байна.

Энэ үеэр ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр "Ерөнхий сайд нь Засгийн газрын танхимдаа ч танилцуулахгүйгээр гадаад улсын компанийн захирлын гал тогооны өрөөнд шийдвэрлээд өнөөдөр ард түмнийхээ нүүрийг харж чадахгүй зугатаад явж байна" гэлээ.

Мөн тэрбээр "Тэр Ерөнхий сайдыг авч ирэхээр хууль хяналтын байгууллага буюу ХЗДХЯ өчигдөр АНУ-ын авлигатай тэмцэх байгууллагын албаны хүмүүстэй уулзалт хийгээд явж байна" гэлээ.

ШУУД: Нийслэлийн төсвийн тодотголын хоёрдугаар хэлэлцүүлэг эхэллээ
ШУУД: Нийслэлийн төсвийн тодотголын хоёрдугаар хэлэлцүүлэг эхэллээ
 
“Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд“ сургалтад эрүүл мэндийн салбарынхан хамрагдаж эхэллээ
“Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд“ сургалтад эрүүл мэндийн салбарынхан хамрагдаж эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.