Нийслэлийн 2023 оны төсвийн тодотголын хоёрдугаар хэлэлцүүлэг эхлэв. Улаанбаатар хотын нутгийн захиргааны 48 байгууллагын цалингийн зардлын хэмнэлтээр 7.1 тэрбум, Нийслэлийн үнэт цаас гаргах, бэлтгэл ажлыг хангах зардлыг 1.1 тэрбум, нийслэлд хэрэгжиж буй 9 нэр төрлийн төсөл, арга хэмжээний зардлыг нийт 7.8 тэрбум, нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд энэ оны төсвийн жилд нийтийн тээврийн үйлчилгээний чиглэл, рейс, цагийг нэмэгдүүлэхээр тооцсон тээврийн үйлчилгээний машин цагийн зардлыг 10.8 тэрбум, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд Хан-Уул дүүрэг дэх нэгдсэн цогцолбор барилга руу шилжин байрлахаар тооцон төлөвлөсөн 0.8 тэрбум төгрөгийн хэмнэлтийг тус тус хийхээр болж байна.