Цахим орчинд энэ сарын 16-ний өдөр "Согтуу 3 нөхөр хөдөө замд хөдөлгөөнд оролцож байна" гэх замын хөдөлгөөнд өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндэд нэн эрсдэлтэй үйлдэл гаргаж буй бичлэг нийтлэгдсэн.
Үүний дагуу Төв аймгийн цагдаагийн газраас тухайн тээврийн хэрэгслийг шалгахад жолооч А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь согтолт шалгах багажаар 3,43 хувийн согтолттой байсныг баримтжуулан зөрчил гаргасан жолоочид Зөрчлийн тухай хуулийн 14.7.3.1. дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилээр хасах, 400,000 төгрөгөөр торгож шийдвэрлэжээ.