Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нийслэлийн Ардчилсан нам өнөөдөр шинэ даргаа сонгоно

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 47 секунд

Нийслэлийн АН-ын даргын сонгууль өнөөдөр 11.00 цагт эхэлнэ. Сонгуульд дэвшигчдийн бүртгэл өчигдөр явагдаж дууссан бөгөөд гурван хүн албан ёсоор нэр дэвшихээ илэрхийлсэн юм. Тодруулбал,

Нийслэлийн Ардчилсан намын даргад нэр дэвшигч Майнбаярын Тулгат

•2005 - 2009 Япон улс, Софтбанк ХК, Бизнес төлөвлөлтийн хэлтэст ажилтан

•2009 - 2013 Бэкфорс ХХК, Ерөнхий захирал

•2013 - 2020 Хишиг Арвин Индустриал ХХК, Ерөнхий менежерээс Тэргүүн дэд захирал

•2020 – Одоог хүртэл “Эрдэнэбатхаан Сольюшн” ХХК-д Гүйцэтгэх захирал

Сонгуульт ажил:

•2012-2016 Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч, дэд дарга

•2016-2020, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч

•2020-одоог хүртэл, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч

М.Тулгатын тухайд, С.Эрдэнийг АН-ын дарга байх үед намаасаа хөөгдөх дээрээ тулж байжээ. АН-ын даргад нэр дэвшиж, улмаар хэсэгхэн зуур даргаар ажилласан түүнийг С.Эрдэнэ "Намын дүрэм зөрчиж, бусад фракцтай хуйвалдан нэр дэвшсэн" гэж үзсэн аж.

Нийслэлийн Ардчилсан намын даргад нэр дэвшигч Түмэндэлгэрийн Батцогт

Ажлын туршлага:

• 2007-2008 онд Нийслэлийн Чөлөөт Ардчилсан Оюутны холбооны Тэргүүн,

• 2008-2010 онд Ардчилсан Залуучуудын Холбоонд Улс төрийн ажилтан,

• 2010-2012 онд “И Эм Си Эйч Инженеринг” ХХК-ийн гүйцэтгэх захирал,

• 2012-2020 онд Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч,

Сонгуульт ажил:

• 2016 оноос Ардчилсан намын Үндэсний Бодлогын хорооны гишүүн,

• 2011-2018 онд Баянзүрх дүүргийн Ардчилсан намын дэд дарга,

• 2012-2016 онд Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Төлөөлөгч, Тэргүүлэгч,

• 2017-2019 онд Нийслэлийн АН-ын дэд дарга,

• 2018-2023 онд БЗД-ийн АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч,

• 2016 оноос НИТХ-ын Төлөөлөгч,

• 2020 оноос Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Төлөөлөгч,

Т.Батцогтыг улстөрийн хүрээнд Ерөнхийлөгч асан Х.Баттулгын хүн гэж ярьдаг. Тэрбээр БЗД-ийн АН-ыг даргалж байхдаа эрх баригч намын эсрэг багагүй улстөрийн тэмцэл өрнүүлж байв. Тийм ч учраас Х.Баттулга түүнийг нийслэлийн намын даргын сонгуульд "сойж" буй гэх мэдээлэл байна.

Нийслэлийн Ардчилсан намын даргад нэр дэвшигч Даваасүрэнгийн Бадарсан

Сонгуульт ажлын туршлага:

•1995 онд 18 настайдаа МҮАН-д элссэн

•2004-2012 онд СБД-ийн 10-р хорооны ИНХ-ын тэргүүлэгч

•2005 оноос СБД-ийн АН-ын хорооны гишүүн

•2006 оноос Нийслэлийн АН-ын хорооны гишүүн

•2007 оноос АН-ын ҮЗХ, ҮБХ-ны гишүүн

•2009-2017 онд СБД-ын АН-ын дэд дарга

•2005-2013 онд АЗХ-ны УЗ-ийн гишүүн

•2009-2013 онд АЗХ-ны Дэд ерөнхийлөгч

•2012-2016 онд СБД-ийн Засаг дарга

•2012, 2016, 2020 онд НИТХ-ын төлөөлөгч

•2012-2013 онд НИТХ-ын тэргүүлэгч

•2016-2017 онд НИТХ-ын тэргүүлэгч

•2021-2023 онд НИТХ-ын тэргүүлэгч

•2012-2016 онд НИТХ-ын Замын түгжрэл бууруулах дэд хорооны дарга

•2016-2020 онд НИТХ-ын Төсвийн зарлагын дэд хорооны дарга

Түүнийг НИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгчээр олон сонгогдож, СБД-ийг засаглаж байсныг та бүхэн дээрх намтраас харж буй биз ээ. Д.Бадарсан нь АН доторх олон "фракц"-уудын "Нэг Ардчилал" багийн гишүүн. Фракцад нь Лу.Гантөмөр, ХЗДХ-ийн сайд асан Х.Тэмүүжин нарын ах нар нь багтдагаас харахад түүнийг нийслэлийн АН-ын даргад нэр дэвшихэд түлхэц болсон байж болох юм.

Л.Энх-Амгалан: Хөдөө орон нутгийн сургуулийн цахим кабинет, интернэт орчныг сайжруулахад анхаарна
Л.Энх-Амгалан: Хөдөө орон нутгийн сургуулийн цахим кабинет, интернэт орчныг сайжруулахад анхаарна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.