ByteDance-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Жан Юминг. Зургийн эх сурвалж: Business Insider
Түлхүүр мэдээлэл:
- Ерөнхийлөгч Трамп ByteDance компанийн эзэмшдэг ТикТокийг АНУ-д хориглоно эсвэл Америк дахь салбараа худалд гэсэн санал тулгажээ.
- Ингэснээр ByteDance Америк дахь ТикТокийг зарахаар шийдсэн байна.
- АНУ-ын Засгийн Газар ТикТокийг үндэсний аюулгүй байдалд хүчтэй нөлөөлж байна гэж үзэн энэхүү арга хэмжээг авсан байна.
Ерөнхийлөгч Доналд Трамп өнгөрөгч баасан гарагт ТикТок аппликейшнийг АНУ-д хориглоно хэмээн шийдвэр гаргасан. Ингэснээр Хятадын ByteDance компани Цагаан ордонтой байгуулсан хэлэлцээрийг хадгалахын тулд АНУ дахь ТикТок компанийг зарах шийдвэрт хүрчээ.
АНУ-ын талаас ТикТокийг хүмүүсийн хувийн мэдээллийг авдаг учраас энэ бол үндэсний аюул хэмээн үзэж байгаа юм. Үүнийг ByteDance компани Трампыг наймаа хийхээр төлөвлөж байгаа эсвэл үнэхээр тогтмол 80 сая хэрэглэгчтэй олон нийтийн сүлжээг сүйтгэхээр шийдсэн үү? гэдэгт эргэлзэж байгаа ажээ.
Ингэснээр эх сурвалжийн мэдээлснээр ByteDance АНУ дахь ТикТокийг орхиж оронд нь Майкрософт корпораци удирдах юм. Мөн АНУ дахь ByteDance-д хөрөнгө оруулагчдад цөөнхийн хувьцаа олгох боломж олгох бөгөөд ByteDance-ийн гадны хөрөнгө оруулагчдын 70% нь АНУ-д байдаг гэж мэдээлсэн юм.
Мэргэжилтнүүд ТикТок худалдагдах үнийг 50 тэрбум ам.доллар хэмээн тогтоосон. Гэвч ByteDance-ийн талаас уг аппликейшн хамаагүй илүү үнээр үнэлэгдэнэ хэмээсэн байна.
Эх сурвалж: Business Insider