Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ж.Гантулга: ЕБС-ийн элсэлтийг цахимаар болон уламжлалтаар давхар бүртгэнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 39 секунд

Нийслэлийн Боловсролын газраас нийслэлийн төрийн өмчийн ЕБС, цэцэрлэгийн элсэлтийн талаар мэдээлэл хийлээ.

Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга:

-Цэцэрлэгийн элсэлтийн бүртгэл явагдахгүй-

Төрийн өмчийн цэцэрлэгийн элсэлтийг 2017 оноос эхлэн 3 жил цахимаар амжилттай зохион байгуулсан. Энэ жилийн хувьд УОК-ийн шийдвэрийн дагуу 2 настнуудыг гэрийн орчинд асран хамгаалах болсон тул нийслэлийн хэмжээнд цэцэрлэгийн цахим элсэлтийг зохион байгуулахгүй байхаар шийдвэрлэсэн. Учир нь, өмнө нь суралцаж байсан хүүхдүүд бүгд анги дэвшин суралцаж байгаа тул цэцэрлэгийн хувьд зөвхөн 2 настнуудыг л шинээр бүртгэдэг. Тиймээс энэ жил цэцэрлэгийн бүртгэл явагдахгүй.

-ЕБС-ийн элсэлтийн бүртгэл цахимаар болон уламжлалтаар давхар явагдана-

Харин энэ жил төрийн өмчийн бүх сургуулийн элсэлтийг цахимаар зохион байгуулна. Цахимаас гадна иргэд өөрсдөө хүсвэл уламжлалт буюу биеэр очиж бүртгүүлэх боломж нээлттэй, давхар явагдана.

Бүртгэл өнөөдрөөс буюу наймдугаар сарын 3-ны өдрөөс эхлэн наймдугаар 28-ны 17 цаг хүртэл явагдана.

Нэгдүгээр ангид бүртгүүлэх хүүхдүүдэд тавигдах шаардлагын тухайд:

  • Нийслэлд хаягтай буюу нийслэлийн 9 дүүргийн сургуулиудын хамран сургах тойрогт багтсан байх

  • Насны хувьд 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс 31-ний хооронд төрсөн буюу 6 настай байх

  • Өмнө нь ЕБС-д орж чадаагүй, хоцорсон хүүхдүүдийн хувьд 2010 оны нэгдүгээр сарын 1-нээс 2013 оны арванхоёрдугаар сарын 31-ний хооронд төрсөн байх

  • Орон нутгийн хүүхдүүдийн хувьд цахимаар бүртгүүлэх боломжгүй

  • Гадаадын иргэн харьяатын хүүхдүүдийн хувьд сургууль дээрээ очиж, элсэх хүсэлтээ гаргана.

Parent.edu.mn сайт руу нэвтрэн “шинэ хэрэглэгч” цэс дээр бүртгүүлнэ.

Бүртгүүлэх заавар: 

Хүүхдийн асран хамгаалагч нь https://parent.edu.mn/#/login хаягт шинэ хэрэглэгчээр бүртгүүлэх ёстой.


Бүртгүүлсний дараагаар тухайн асран хамгаалагч нь өөрийн мэдээллийг оруулж, дараа нь нэгдүгээр ангийн элсэгчийн бүртгэл хэсэгт очиж, хүүхдийнхээ регистрийн дугаарыг оруулахад бүх мэдээлэл гарч ирнэ. 


Мэдээллээ шалгаж, хадгалснаар амжилттай хадгалагдлаа гэж гарна. Ийнхүү бүртгүүлснээр Хянагдаж байна гэх төлөв харагдана.
Тодорхой хугацааны дараа төлөв нь батлагдсан эсвэл цуцлагдсан болно. 

Нэгдүгээр ангийн бүртгэлтэй холбоотой зөвлөгөө, мэдээллийг 7577 8080 утас, parent.edu.mn хаягаар авах боломжтой.
Салхитын мөнгө-алтны ордын нөөц нэмэгдэнэ
Салхитын мөнгө-алтны ордын нөөц нэмэгдэнэ
 
НББХ: Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ
НББХ: Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.