Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Эвлэрүүлэн зуучлалын үр нөлөө ба цаашид анхаарах асуудал” сэдэвт хэлэлцүүлэг болж байна

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
2 минут 42 секунд

Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль хэрэгжсэний 10 жил тохиож буй хүрээнд “Эвлэрүүлэн зуучлалын үр нөлөө ба цаашид анхаарах асуудал” сэдэвт хэлэлцүүлгийг Шүүхийн ерөнхий зөвлөл нь Монголын хуульчдын холбоо болон Олон Улсын эрх зүйн хөгжлийн байгууллагатай хамтран Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд зохион байгуулж байна.

Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль батлагдсанаас хойш шүүх дэх эвлэрүүлэн зуучлал нийт 162623 өргөдөл хүлээн авснаас 116230 өргөдлийг шийдвэрлэж, үүнээс эвлэрлийн гэрээ байгуулсан нь 80159 буюу 69.3 хувь амжилттай болж, шүүхийн ачааллыг 22.9 хувиар бууруулж чадсан.

Хэлэлцүүлэгт зарим шүүхийн шүүгч, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүд, шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч нар, Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага (IDLO), Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк, Хууль зүй, дотоод хэргийн яам, Монголын хуульчдын холбоо, Монголын Өмгөөлөгчдийн холбоо, Монголын нотариатын танхим, МҮХАҮТ-ын дэргэдэх Бизнесийн маргааныг эвлэрүүлэн зуучлах төв оролцож байна.

Хэлэлцүүлгийг нээж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Р.Онончимэг “Японы Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-ын хамт олон болон Япон Улсын Чюүкёогийн их сургуулийн хуулийн профессор, багш Инаба Казүто, мөн эвлэрүүлэн зуучлагчдын үе үеийн гишүүдэд халуун дотноор талархал илэрхийлье.

Түүнчлэн эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн дарга агсан, Монгол Улсын гавьяат хуульч Д.Тунгалагийн эвлэрүүлэн зуучлалыг Монгол Улсад үүсэж, хөгжихөд үнэтэй хувь нэмэр оруулсныг энд дурсан, сануулахад таатай байна.

Шүүхийн ерөнхий зөвлөл Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 7 дугаар зүйлд заасны дагуу 2014 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс иргэний хэргийн анхан шатны 33 шүүхэд 43 эвлэрүүлэн зуучлагчийг сонгон бүртгэж, томилуулснаар шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч нар ажиллаж эхэлсэн.

Цаашид Эвлэрүүлэн зуучлалын хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, эвлэрүүлэн зуучлалыг цахимжуулах, эвлэрүүлэн зуучлагчдыг чадавхжуулах, эвлэрүүлэн зуучлалын сургагч багш бэлтгэх, эвлэрүүлэн зуучлалыг иргэдэд сурталчлан таниулах, эвлэрүүлэн зуучлалын үйл ажиллагааны программ хангамжийг хөгжүүлэх чиглэлээр тодорхой бодлого, зорилтоо тодорхойлсон. Монгол Улсад эвлэрүүлэн зуучлалын тогтолцоо улам бэхэжнэ гэдэгт итгэлтэй байна” гэв.

Европын сэргээн босголт, хөгжлийн банк болон Олон Улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын төлөөлөлтэй уулзлаа
Европын сэргээн босголт, хөгжлийн банк болон Олон Улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын төлөөлөлтэй уулзлаа
 
Яруу найрагч А.Лхагва “Болор цом”-ын эзэн боллоо
Яруу найрагч А.Лхагва “Болор цом”-ын эзэн боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.