НИТХ-ын ээлжит бус хуралдаанаар Нийслэлийн 2023 оны төсөвт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж байна. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар нийтийн тээврийн парк шинэчлэлийн талаар тайлбар өглөө. Тэрбээр,
“Нийтийн тээврийн парк шинэчлэлээр авч ирэх автобус тендерийг энэ сарын 24-нд нээнэ. Тендер нээх процессыг хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамт хийнэ. Ингэхдээ сонгон шалгаруулалтыг богино хугацаанд хийж, дүгнэлтээ гаргаад, маргаангүй гэрээ хийж чадвал энэ онд багтаад, нийт авахаар төлөвлөсөн автобусныхаа 50 хувийг, цагаан сараас өмнө үлдсэнийг нь авах төлөвлөгөөтэй байна.
Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил, үйлчилгээ авах тухай хуульд "Нээлттэй тендерийг 30 хоног зарласны дараа нээлт хийнэ" гэсэн хуультай учраас хууль зөрчиж өмнө нь нээх буюу сонгон шалгаруулах боломжгүй” гэлээ.