Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШҮҮХ: Н.Мөнхбатад дөрөв, Ч.Отгочулууд хоёр жилийн хорих ял оноолоо

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 13 секунд

Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбат, АН-ын дэд дарга Ч.Отгочулуу нарт шүүхээс хорих ял оноолоо. Тодруулбал, Н.Мөнхбат нар нь Худалдаа хөгжлийн банкинд давуу байдал олгон зах зээлийн ханшаас өндөр үнээр буюу 27,5 тэрбум төгрөгөөр 14 давхар барилгаас хоёр давхрыг нь худалдан авсан асуудлыг шүүх хэлэлцэж үзээд ийнхүү шийдвэрлэжээ. Ингэхдээ албан тушаалын байдлаа урвуулан ашиглан тус байрыг хэт өндөр үнээр авсан хэмээн үзжээ. Түүнчлэн зах зээлийн ханшийн зөрүү болох 4,9 тэрбум төгрөгийг Худалдаа хөгжлийн банкнаас гаргуулж Хөгжлийн банкинд олгохоор шийдвэрлэсэн аж. Мөн Н.Мөнхбат нь албан тушаалаа урвуулан ашиглаж "Мон Лаа" ХХК-д 2014 онд 3 сая ам.долларын зээл олгосон гэж үзсэн тул түүнд 4 жилийн хорих ял, тухайн үед Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан АН-ын дэд дарга Ч.Отгочулууд 2 жилийн хорих ял оноолоо.

СУРВАЛЖИЛГА: Багшдаа амласан АЛТАН медалиа Азийн наадмаас хүртлээ
СУРВАЛЖИЛГА: Багшдаа амласан АЛТАН медалиа Азийн наадмаас хүртлээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд