Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өөрийн байршлын гурван үгт хаягаа хялбархан тогтоох боломжтой болжээ

Огноо
Унших
1 минут 15 секунд

“Гэмт хэрэг зөрчил, гамшиг осол, гал түймэр, эмнэлгийн яаралтай тусламж”-ийн дуудлага, мэдээлэл өгөхдөө өөрийн хаяг байршил, байгаа газраа хэлж мэдэхгүй тохиолдолд “E-Mongolia” аппликэйшны нэмэлт цэс дотор байрлаж байгаа “Яаралтай түргэн тусламж дуудах” цэс дээр дарснаар өөрийн байршлын гурван үгт хаягаа хялбархан тогтоох боломжтой боллоо.

Энэхүү систем нь дэлхийн газрын гадаргууд гурван метрийн хэмжээтэй торлол үүсгэн тухайн дөрвөлжин тус бүрийг дахин давтагдашгүй гурван үгээр хаягжуулсан байдаг.

Өөрийн ухаалаг гар утсан дээрээ интернэттэй болон интернэтгүй аль ч тохиолдолд татаж суулгасан “E-Mongolia “ аппликэйшныг ашиглан өөрийн байршлыг тодорхойлж, тусламж авах боломжтой.

“E-Mongolia” аппликэйшныг татаж суулгаагүй тохиолдолд Мэдээлэл, шуурхай удирдлагын төвөөс иргэн тань руу тусгай холбоос мессэжээр илгээнэ. Илгээсэн холбоосыг дарснаар өөрийн байгаа байршлын 3 үгт хаягийг утаснаасаа харж, дуудлага хүлээн авагчид хэлснээр таны байршлыг тогтоох боломжтой юм.

Эх сурвалж: ЦХХЯ

Хүүхдийн мөнгийг энэ сарын 21-нд олгоно
Хүүхдийн мөнгийг энэ сарын 21-нд олгоно
 
Улсын арслан Б.Орхонбаяр маргааш Замын-Үүд сумын 30 жилийн ойн бөхийн барилдаанд зодоглоно
Улсын арслан Б.Орхонбаяр маргааш Замын-Үүд сумын 30 жилийн ойн бөхийн барилдаанд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.