Хичээлийн шинэ жилийн эхний өдөр. Өнөөдрөөс эхлэн Энхтайвны өргөн чөлөөгөөр бүрэн цахилгаан “Скайвел” загварын автобуснууд нийслэлчүүд бидэнд үйлчилж эхлэх талаар Ж.Сүхбаатар сайд мэдээлжээ. Тэрбээр "9 дүгээр сарын 1-ний өглөө Энхтайвны өргөн чөлөөгөөр бүрэн цахилгаан “Скайвел” загварын автобуснууд Нийслэлчүүд бидэнд үйлчилж эхэлнэ.
Түгжрэлийн эсрэг цогц бодлогын хүрээнд нийтийн тээврийн парк шинэчлэлийг энэ 2023 ондоо багтаан хийж дуусгахаар зорин ажиллаж байна.
“Скайвел” цахилгаан автобуснаас гадна их багтаамжийн Евро-5 хөдөлгүүртэй Дэү, дунд оврын Хьюндай зэрэг нийт 800 шинэ автобус нийтийн тээврийн үйлчилгээнд шат дараатайгаар явна" гэв.