Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Чех Улсын Элчин сайд И.Бродскийг хүлээн авч уулзав

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 17 секунд

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ийржи Бродскийг хүлээн авч уулзав. Элчин сайд И.Бродский Чех Улсын Гадаад хэргийн сайд Т.Петржичекээс илгээсэн баярын захидлыг Н.Энхтайван сайдад гардуулан өгөв.

Чехэд байгаа монгол иргэдийг Чех Улсын Засгийн газар болон Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага хамтран 8 дугаар сарын 10-нд тусгай үүргийн онгоцоор эх оронд нь авчирч байгаад Гадаад харилцааны сайд талархал илэрхийлээд, иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр үргэлжүүлэн ажиллах талаар ярилцав. Талууд хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцааг эрчимжүүлэх, экспортод чиглэсэн жижиг, дунд үйлдвэр байгуулах болон дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд хэрэгжүүлэх айлчлал, арга хэмжээний талаар  санал солилцов.

Түүнчлэн хөдөө аж ахуйн чиглэлээр хэрэгжүүлж буй хамтарсан төсөл болон мөсний хоккейн спортын битүү дээвэртэй ордон барих төслийн талаар ярилцлаа.

 

Сэрэмжлүүлэг: Говь-Алтай аймагт хиймэл нуурт 2 иргэн живж, амиа алджээ
Сэрэмжлүүлэг: Говь-Алтай аймагт хиймэл нуурт 2 иргэн живж, амиа алджээ
 
Ирэх нэгдүгээр сард Монголбанк, СЗХ-нд холбогдох  нэр дэвшигчийн сонсгол болно
Ирэх нэгдүгээр сард Монголбанк, СЗХ-нд холбогдох нэр дэвшигчийн сонсгол болно
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.