Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сэрэмжлүүлэг: Говь-Алтай аймагт хиймэл нуурт 2 иргэн живж, амиа алджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 44 секунд

Говь-Алтай аймгийн нутагт байрлах хиймэл нууранд хоёр иргэн живсэн харамсалтай хэрэг гарчээ.

 

Тодруулбал, долдугаар сарын 29-ний өдөр тус аймгийн Баян-Уул сумын төвөөс зүүн зүгт 22 километрийн зайд орших “Шаврын гол” гэдэг газар 21 настай Б, 16 настай, эрэгтэй Н нар бусад дөрвөн хүний хамт хиймэл нуурыг сонирхож очоод, осолдсон байна.

Уг ослын тухай дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 180 километр зам туулан очиж, хиймэл нуураас иргэн Б, Н нарын цогцсыг гаргаж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.

Эх сурвалж: ОБЕГ

Шадар сайд асан Ө.Энхтүвшинг Франц улсад суух элчин сайдаар томилохоор болжээ
Шадар сайд асан Ө.Энхтүвшинг Франц улсад суух элчин сайдаар томилохоор болжээ
 
Түрүү бөхийг 30 саяар байлах Даншиг наадамд Улсын арслан Э.Оюунболд тэргүүтэй 256 бөх зодоглоно
Түрүү бөхийг 30 саяар байлах Даншиг наадамд Улсын арслан Э.Оюунболд тэргүүтэй 256 бөх зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.