АН-ын тэргүүн дэд дарга С.Баярцогт мэдээлэл хийлээ. Тодруулбал, тэрбээр 400 автобусыг шууд худалдан авалтаар авч улсад 35 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх мэдээлэлд тайлбар өглөө.
Тодруулбал, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар энэ долоо хоногт Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд Х.Баттулга сайдаар ажиллаж байхдаа худалдан авалтыг хийх санхүүжилтийг тухайн үеийн Сангийн сайд С.Баярцогтыг олгосон гэж мэдэгдсэн байдаг.
Сангийн сайд асан С.Баярцогт "Тухайн үеийн ЗТБХБ-ын сайд Х.Баттулга энэ асуудалд ач холбогдол өгөөд БНСУ-д ажлын айлчлал хүртэл хийж байсан.
Автобусны тендертэй холбоотой 400 гаруй хуудас материал Сангийн яам дээр нээлттэй байгаа бүгд очоод үзэж болно. Одоо болсон нууцад авч байгаад шууд гэрээгээр хийсэн тендерүүдээ халхлахын тулд хуулийн дагуу явсан анхны тендертэй намайг болон АН-ыг холбох гэж байгаа увайгүй үйлдлийг эсэргүүцэж байна" гэлээ.
БАРИМТ: 35 тэрбумын хохирол учруулсан 400 автобусыг Х.Баттулгын хүсэлтээр шууд худалдаж авахыг зөвшөөрсөн С.Баярцогтын бичиг нийтлэлийг энд дарж унших боломжтой.