Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ОБЕГ: Шинээр орсон цас хайлж, шөнөдөө хөлдөн авто замын зорчих хэсэгт халтиргаа, гулгаа үүсгэх эрсдэлтэй байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 59 секунд

Ихэнх нутгаар хүйтний эрч чангараагүй тул шинээр орсон цас хайлж, шөнөдөө хөлдөн авто замын зорчих хэсэгт халтиргаа, гулгаа үүсгэх эрсдэлтэй байна гэж ОБЕГ-аас анхаарууллаа. Тодруулбал, олон улс, улсын чанартай хатуу хучилттай авто замаар зорчихдоо анхаарал болгоомжтой зорчих мөн автомашины бүрэн бүтэн байдлыг шалгах, цаг агаарын урьдчилсан мэдээг сонсож холын замд зорчихыг анхааруулж байна.

Иймд жолооч та:

  • Хүйтний улиралд зориулагдсан дугуйгаар зуны дугуйгаа солих
  • Түлш, шатахууны нөөцтэй байх
  • Онцын шаардлагагүй бол үзэгдэх орчин хязгаарлагдмал шөнийн цагаар холын замд гарахгүй байх
  • Холын гэрлээ шилжүүлэх
  • Нойр дутуу, их ядарсан мөн согтууруулах зүйл хэрэглэсэн үедээ жолоо барихгүй байх зэргээр өөрөөс шалтгаалах зүйлд анхаарч зорчих хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна❗️

МАН-ынхан орон нутгийн сонгуульд аймаг, нийслэлээс зугтаж, “сүлжээгээ” ашиглаж сум, дүүргээ авах гэж байна
МАН-ынхан орон нутгийн сонгуульд аймаг, нийслэлээс зугтаж, “сүлжээгээ” ашиглаж сум, дүүргээ авах гэж байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд