Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Нямхүү: ХӨСҮТ-д эмчлүүлж буй хүмүүсийн 3 нь хүндэвтэр, 1 нь хүнд байдалтай байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 20 секунд

ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү коронавирусний шинжилгээний хариунуудын талаар мэдээлэл өглөө. Тэрээр:

-Өчигдөр буюу долдугаар сарын 29-ны өдөр ХӨСҮТ болон Дархан-Уул аймаг дахь салбар лабораториудад нийтдээ 520 хүнд коронавирус илрүүлэх шинжилгээ хийлээ. Бүгдэд нь вирус илрээгүй байна.

Үүнийг дэлгэрэнгүй танилцуулбал, долдугаар сарын 15-нд Сөүл-УБ-ын 2 онгоцоор ирсэн 439 хүний хоёрдахь давтан шинжилгээг хийхэд коронавирус илрээгүй. Мөн ХӨСҮТ-д тусгаарлагдсан 4 хүний давтан шинжилгээ, тандалтын зорилгоор авсан 3 хүний сорьц,Алтанбулагаар орж ирсэн 33 жолооч, Сэлэнгэд тусгаарлагдсан 32 хүний давтан шинжилгээ, найман эмч, эмнэлгийн ажилчдыг хамруулсан шинжилгээ, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 1 хүний давтан шинжилгээ багтаж байгаа бөгөөд тус тус коронавирус илрээгүй гэлээ.

Ингээд манай улсад нийт батлагдсан тохиолдол 291 байгаагаас 225 нь эдгэрсэн аж. Одоогоор ХӨСҮТ-ийн эмчилгээнд 66 хүн байгаа бөгөөд өвчтөнүүдийн биеийн байдлыг үнэлбэл, 62 нь хөнгөн, 3 нь хүндэвтэр, нэг нь хүнд байна" гэв.

 

АНУ арван хоёр мянган  цэргээ Герман улсаас татан авна
АНУ арван хоёр мянган цэргээ Герман улсаас татан авна
 
“Physical Asia” тэмцээнийг зохион байгуулсан “Spark Agency” компанийн дансыг хааж, орлогыг нь татжээ
“Physical Asia” тэмцээнийг зохион байгуулсан “Spark Agency” компанийн дансыг хааж, орлогыг нь татжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.