Зургийн эх сурвалж: BBC
Герман улсад одоогоор Европ тив дэхь хамгийн олон тооны Америкийн цэргийн хүчийг байрлуулж байгаа юм. Үүнээс үүдэж АНУ Германаас 12,000 цэрэг гарган авч дахин “стратегийн” байрлалд шилжүүлнэ хэмээжээ.
Тэдгээр цэргүүдээс 6,400 нь гэртээ харьж, үлдсэн цэргүүд нь NATO-гийн орнууд болох Итали, Бельгит байрлах юм. Ерөнхийлөгч Доналд Трамп энэхүү шийдвэрээ “Герман улс NATO-гийн батлан хамгаалах зарцуулалтын зорилгыг биелүүлээгүй”, “Энэ бол энгийн зүйл, тэд мөнгөө төлөхгүй байгаа учраас бид цэргийн тоогоо багасгаж байна” хэмээн тайлбарласан байна.
Зургийн эх сурвалж: BBC
Мөн NATO-дахь Европийн гишүүн орнууд хамгаалалтынхаа хүрээнд гаргах зардлаа нэмэгдүүлэх хэрэгтэй. Америкийн мөрөн дээр ачаа нэмэрлэж олон жилийг өнгөрөөлөө хэмээн Трамп дургүйцлээ илэрхийлжээ.
Энэхүү хөдөлгөөн нь Герман дахь цэргийн оролцоог 25%-иар бууруулах агаад АНУ тус төлөвлөгөөндөө олон тэрбум ам.долларыг зарцуулах юм.
Тус шийдвэрийг Герман улсын талаас “Энэ үйлдэл нь NATO-гийн холбоог сулруулна”, “Герман-Америкийн харилцаанд дарамт учруулна”, “найз болон холбоотнуудынхаа нүүр лүү алгадлаа” хэмээн үзэж байгаа юм.
Эх сурвалж: BBC